Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Б.Хонгорзул
2021/09/22

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган  тонн үр тариа, үүнээс 24.3 мянган  га-гаас 34.4 мянган  тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган  га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Ингэснээр үр тарианы хураалт 6.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувийн явцтай байна. “Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд салбарын яамнаас оюутан залуус, ажил хайж байгаа иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан. Ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1,715 цэрэг, 1,783 оюутан, 6,648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10,146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Энэ онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18