Орост шатахууны үнэ өсвөл экспортоо ахиад хязгаарлана

Б.Хонгорзул
2021/09/22

Монгол улс бензиний хомсдолд орсон талаар янз бүрийн шалтгаан дурдаж байна. Монголын шатахууны дийлэнхийг нийлүүлдэг “Роснефть” ойлгомжтой тайлбар хэлэлгүйгээр нийлүүлэлтээ хэд хоног зогсоосон. Энэ талаар Оросын эх сурвалжуудад юу гэж тайлбарласныг сонирхож үзвэл гол буруутан нь Оросын дотоодын зах зээл дээрх бензиний үнийн өсөлт болсон байна.

ОХУ-д 2020 оны сүүлээс эхлээд рубль суларч, газрын тосны үнэ харьцангуй өссөнтэй зэрэгцэн, Оросын татварын алба маневр хийсэн тул шатахуун үйлдвэрлэгчдэд бензинээ гадаад руу экспортолсон нь илүү ашигтай болжээ. Үүнийг дагаад Оросын дотоодод бензиний үнэ бага багаар тууштай өсөхтэй зэрэгцээд, шатахууны хомсдол үүссэн байна. Бензин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг илүүд үзээд дотоодын зах зээлд нийлүүлэхийг огт анхаарахгүй болжээ. Дотоодын зах зээлд үнийг өсгөхгүйн тулд шатахуун үйлдвэрлэгчид зах зээлийн үнээс хямд нийлүүлээд төсвөөс нөхөн олговор авах ёстой байсан. Гэтэл энэ механизм нь үйлчилж эхлэх нөхцөл нь бүрдэхгүй байсан тул Оросын компаниуд бензинээ экспортолсон хэвээр байж.


Ийм нөхцөлд өнгөрсөн оны долоодугаар сарын сүүл наймдугаар сараас эхлэн ОХУ засгийн газар бензиний экспортыг түр хугацаанд бүрэн зогсоох арга хэмжээ авч магадгүй талаар яриад эхэлсэн. Энэ үед АИ92 бензины үнэ 46,03 рубль хүрээд байсан. Засгийн газрыг бензин үйлдвэрлэгч нартайгаа дотоодын зах зээлд шатахуун нийлүүлэх талаар хэлэлцээ хийж байх зуур үнэ нь наймдугаар сарын сүүлийн өдөр АИ92 бензин 46,10 рубль болж дээд цэгтээ хүрчээ.

Экспортын бүрэн хорих гэсэн захиргааны аргаар дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжийг сэргээж, үнийг тогтворжуулахад тийм ч тохиромжтой биш гэж үзсэн учир гол экспортлогч компаниудтай тулж тохиролцохоор шийдсэн байна. Ингээд ОХУ-ын бензиний гол экспортлогч болох “Сургутнефтегаз”, “Роснефть” компаниудтай тохиролцоо хийсний ачаар эдгээр компаниуд нь сайн дураар экспортоо түр хугацаанд экспортоо 0 болгохыг зөвшөөрсөн байна.

Ийнхүү экспортоо зогсоож дотоодын зах зээлд шатахуун нийлүүлээд эхэлмэгц ОХУ-ын дотоодын бензиний үнэ хоёр долоо хоног дараалан тууштай буурч наймдугаар сарын 30-нд 46,10 рубль байснаа 45,1 рубль хүрч буураад байна. Цаашдаа ч хэсэг хугацаанд Оросын дотоод зах зээл дээрх бензиний үнэ өсөхгүй гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Учир нь энэ үеэр оросууд зуслангаасаа олон мянгаараа хот суурин руу нүүцгээж, зарим нь зунжин ашигласан хувийн машинаа зогсоолд тавиад нийтийн тээврийн хэрэгсэл рүү шилждэг. Үүнийг дагаад шатахууны хэрэглээ ч буурдаг аж. Ийнхүү дотоодын зах зээлийг нэгэнт тогтворжуулсан учраас экспортлогч компаниуд удахгүй экспортоо ахин сэргээнэ. Энд манай оролцоо ер байхгүй болж таарлаа. ОХУ-ын дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ тогтворжиж, хомсдол арилж байгаа тул экспорт ахин хуучин хэвэндээ орно. 

Цаашдаа ч ОХУ-ын Засгийн газар нь дотоодын зах зээл дэх шатахууны үнийг тогтворжуулахын тулд энэ мэт арга хэмжээ авах нь тодорхой. Харин тэр болгонд шатахууны хямралд ороод суух уу үгүй юу, эртнээс бэлтгэлтэй байх нь импортлогч компаниудаас  хамаарна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 7 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 8 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 9 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 9 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27