Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

М.Төгөлдөр
2021/09/20

Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг  цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг.

2017-2020 онд нийт 10,926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон.

Харин энэ жилийн хувьд 6,570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр төлөвлөсөн юм. Төлөвлөгөөт ажлын ихэнхийг хийж гүйцэтгэжээ.

Халтиргаанаас хамгаалах хучилт хийх байршлыг сонгохдоо Тээврийн цагдаагийн газар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  саналыг харгалзан үздэг аж.

Энэ жилийн хувьд “Тод амгалан” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 5-наас эхлэн автобусны 16 буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел  зэрэг дөрвөн уулзварт  халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.


 
 

Ойрын өдрүүдэд Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын зүүн талын уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Өвлийн улиралд авто замд элс, давс цацаж халтиргаанаас хамгаалдаг ч -20 хэмээс дээш хүйтэнд  элс давс нь цас, мөстэй барьцалдан  дагтаршиж, үр дүн муутай байдаг. Тиймээс энэхүү өнгөт керамик хучилт цэвэрхэн бөгөөд үр дүн сайтай хамгаалалт болдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18