“SpaceX” зөвхөн сонирхогчдоос бүрдсэн багийг сансарт хөөргөв

Б.Хонгорзул
2021/09/16

Америкийн “SpaceX” компани зөвхөн сонирхогчдоос бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар тойрог замд гаргасан байна. Үүнээс өмнө дэлхийн түүхэнд  бүрэлдэхүүндээ мэргэжлийн сансрын нисгэгчгүй баг нэг ч удаа сансарт нисэж байгаагүй. АНУ эсвэл ОХУ –ын ямар ч баг ниссэн бүрэлдэхүүнд нь заавал NASA, Роскосмос гээд төрийн мэдлийн байгууллагаас шилж сонгож авсан, тусгай сургалтаар сургагдаж, тусгай даалгавар биелүүлдэг мэргэжлийн сансрын нисгэгч заавал багтдаг байсан. Харин “SpaceX” ийнхүү нэг ч мэргэжлийн сансрын нисгэгчгүй, дан сонирхогчдоос бүрдсэн багийг сансарт хөөргөснөөр жирийн хүмүүс жуулчны журмаар олноороо сансарт бие даан аялах боломжийг нээж өгсөн түүхэн үйл явдал боллоо. Сансарт ниссэн жуулчид нь тэрбумтан Жаред Айзекман, судлаач Сиан Проктор, туслах эмч Хэйли Арсенокс, АНУ-ын нисэх хүчний ахмад дайчин Кристофер Семборски нар байв. Энэхүү нислэг гурав хоног үргэлжлэх юм байна.

Жуулчид ийнхүү мэргэжлийн сансрын нисгэгчийн хараа хяналтгүйгээр сансарт нисэх боломжтой болж байгаа учраас сансрын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд ирээдүйн сансрын аяллын тийзийн үнийг албан ёсоор зарлаад эхэлсэн байна.

Тухайлбал, “Virgin Galactic” компани нь “Unity” хөлгөөр сансарт аялах нэг тийзийн хамгийн хямд үнийг 450 мянган доллар гэж зарлажээ. Жуулчид ганц хүний нислэг, хосуудын суудал, эсвэл гэр бүл ба найз нөхдийн багцыг сонгон авснаас хамаараад тийзийн үнэ өөрчлөгдөх аж.

Тэгвэл “Blue Origin” компанийн сансрын жуулчлалын тийзээ аль хэдийнээс худалдаж эхлээд байгаа бөгөөд одоогоор 100 сая гаруй долларын тийз худалдсан байгаа аж. Сансарт нисэх тийз маш их эрэлттэй байгаа тухай тус компанийн хүмүүс мэдэгджээ.

Гэхдээ одоохондоо сансарт жуулчны хувьд аялах нь маш өндөр үнэтэй байгаа нь ойлгомжтой. Тийм ч учраас анхны сансрын жуулчид нь гол төлөв тэрбумтнууд, саятнууд байна. Энэ зун гэхэд л нэлээд хэдэн тэрбумтнууд сансарт ниссэн. Хамгийн анхных нь Британийн тэрбумтан Ричард Брэнсон болсон Тэрээр долоодугаар сарын 11-нд өөрийн үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компанийн “VSS Unity” сансрын хөлгөөр суборбитал нислэг хийсэн. Ийм нислэгийг үед сансрын хөлөг нь сансрын нэгдүгээр хурданд хүрдэггүй тул тойрог замд гаралгүйгээр их өндөрт хөөрөөд тэндээсээ баллистик замналаар доошилсоор газарддаг. Ричард Брэнсон нь сансрын хөлгөөрөө 86 км-ийн өндөрт хөөрсөн бол Олон улсын нисэхийн холбооноос тогтоосон журам ёсоор сансар гэдэг ойлголт нь 100 км-ээс эхэлдэг. Үүнээс долоо хоногийн дараа тэрбумтан Жефф Безос мөн л өөрийн үүсгэн байгуулсан “Blue Origin” компанийн сансрын хөлгөөр ниссэн. Харин Безос нь 100 км-ээс дээш хөөрч, 4 минут орчим жингүйдлийн байдалд байгаад буусан. Түүний нислэгийг нэг онцлог нь баг нь сансрын хөлгийг удирдаж, хяналтгүйгээр бүрэн автомат удирдлагатайгаар ниссэн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18