Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Б.Хонгорзул
2021/09/15

Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уудам дэлгэр эх орныхоо 8252 км 658 м урттай дархан хилийн халдашгүй дархан байдлыг амаргүй нөхцөлд нэр төртэй хамгаалж байгаа хилчиддээ гүн талархал дэвшүүллээ.

“Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмжтэй, байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил алба” гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тодотгож, Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцох хэрэгтэй гэлээ.

Мөн хил хамгаалах байгууллагын хөгжлийг таваас арван жилээр төлөвлөж, дунд болон урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ойрын үед батлуулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн техник технологийн шинэ ололт, цахим хяналт, инновацын шийдлийг хүний үйл ажиллагаатай хослуулан хэрэглэх нь хуурай газрын асар урт хилийн шугамтай манай орны хувьд туйлын чухал гэдгийг онцлов.





0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18