95 жилийн түүхтэй барилгын салбарын шилдгүүд шалгарлаа

Б.Хонгорзул
2021/09/13

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр” - ын өдөр болгон тэмдэглэн ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, "Барилагчдын талбай"-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Ковид цар тахалын улмаас цахим байдлаар 2021 оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Талбайд туг мандуулах ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.
Нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.
Ийнхүү 2021 оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөлийг гардуулан, тугаа мандууллаа.Барилга угсралтын чиглэлээр "Химон конштракшн" ХХК, "Томобюлдинг”ХХК, "Макс өргөө" ХХК, Инженерийн шугам сүлжээний чиглэлээр "Билгүүн-од" ХХК, Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Мон цемент билдинг материалс" ХХК, "Байгууламж Од" ХХК, “МСМ групп” ХХК, Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК “Хайдродизайн прожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК тус тус шалгараад байна. Шилдгээр шалгарсан нийт аж ахуйн нэгж байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18