Иргэдийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулна

Б.Хонгорзул
2021/09/09

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өглөө.

Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна. Маргаашаас бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм.

Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд анхаарууллаа.

Тэрээр “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн, ковидын халдвар авсан эсэхийг гэрийн нөхцөлд ялгаж оношлох, эмчлэх талын зохион байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй” хэмээн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18