Үр дүн: “Ориент инвестмент пропертиз ХХК”-ийн 2.8 га газрыг цуцлах захирамж гарчээ

Б.Хонгорзул
2021/09/08

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/300 дугаар захирамжаар 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 28963мкв газар эзэмшигч “Ориент инвестмент пропертиз” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо. Тус байгууллага нь нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаар албан бичиг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны
өдрийн 02-06/4521 дүгээр албан бичиг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2089 дугаар албан бичгээр Газрын тухай хууль, Ойн тухай болон Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа тул ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгов.

Дээрх компани нь анх 2012 оны 117 дугаар захирамжаар “Ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар газар эзэмших, мөн оныхоо 11 дүгээр сард 399 дүгээр захирамжаар зориулалтыг “Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн” болгон өөрчилж газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг. Түүнчлэн 2021 оны 06 дугаар сард тус компани зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд дүүргийн Засаг дарга эрх шилжүүлэх хүсэлтийг нь түдгэлзүүлээд байсан. Энэ хугацаанд тус компани барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн байгууллагуудын үзлэг, шалгалтаар холбогдох хууль, тогтоомж зөрчсөн нь нотлогдсон юм.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18