Цагаан давааны хогийн цэгийн найман га талбайг нөхөн сэргээжээ

Б.Хонгорзул
2021/09/06

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг байна. Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 мянган тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийгдэж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн.

Харин Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайг 2020 онд, дахин дөрвөн га талбайг 2021 онд нөхөн сэргээснээр нийт найман га талбайд нөхөн сэргээх ажлыг хийн зүлэгжүүлсэн юм. Уг найман га талбайд таван метр урт, нэг метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойг суурилуулжээ. Мөн 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашааг барьжээ.


Жил тутам хог дарж булах талбайг хэсэгчлэн хаах, нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийх ажил Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байдаг. Нөхөн сэргээлт хийсэн талбайд хатуу хучилттай, томоохон хэмжээний барилга байгууламж барих боломжгүй бөгөөд хөнгөн чанарын  байгууламж барих зэргээр ашиглах боломжтой юм. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нөхөн сэргээлт хийсэн талбайд хогийн цэгээс ялгарч буй метан хийг зайлуулах хоолойг байрлуулсан. Метан хий зайлуулах хоолойг байрлуулснаар хогоос ялгарч буй метан хийг цуглуулах, цугларсан хийг устгах болоод ахуйн газ үйлдвэрлэх чиглэлээр судалгааны ажил хийх боломжтой. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн талбайдаа ахуйн газ үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах чиглэлээр БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн дээрээс нь нарны панелиудыг байрлуулан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох боломжтой гэж тооцоолж байгаа” хэмээн ярилаа.

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүд тус бүрдээ 90 га талбайг эзэлдэг. Хогийн цэгийг тойруулан ландфил хийсэн хэсгүүдэд хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөгөө гаржээ. Төлөвлөгөөний дагуу хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний дагуу Нарангийн энгэрийн хогийн цэгт Хуванцар дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Харин Цагаан давааны хогийн цэг дээр Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог ангилан, ялгах өндөр хүчин чадалтай автоматжуулсан үйлдвэрийг барьж байгаа юм. Тус үйлдвэр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. “Цаашид хогоо дарж булдаг биш, дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн бүрийг хогоо ангилж хаядаг болгохын төлөө ажиллан, хог дахин боловсруулах үйлдвэрийг олноор нь бий болгох шаардлагатай” хэмээн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг онцолж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 4 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 22 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 22 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27