Орон сууцны YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

М.Төгөлдөр
2021/08/31

НИТХ-ын YIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутагт байрлах 210 га талбайд баригдах орон сууцны YII хорооллын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай хэлэлцэж, Улаанбаатар хотын хэмжээнд “Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” мэдээллийг сонслоо.

Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2003 онд боловсруулж, 2008 онд тодотгон баталсан бөгөөд 2013 оноос гэр хорооллыг дахин төлөлтийн төсөлд оруулсан  байна. Тус хорооллын 22 байршилд есөн хэсэгчилсэн талбайг барилгажуулахаар “Премер”, “Бэрэн групп”, “Монтед” зэрэг таван компани тендерт шалгаран ажиллаж эхэлжээ. Долоон хэсэгчилсэн талбайд барилга барихаар гэрээ хийсэн “Баярс констракшн”, “Асар өргөө”, “Заг” компаниудын хувьд хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалжээ.

Тус хороололд амьдрах оршин суугчдын тоог 2030 онд 38.5 мянгад хүрнэ хэмээн тооцоолж байсан бол 2019 онд 30.4 мянган иргэн оршин суух болжээ. Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтийн хувьд ч 2030 он гэхэд 3700 хүүхдийн цэцэрлэг төлөвлөснөөс 2019 онд 1312 хүүхэд улсын цэцэрлэгт, 120 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдаж, хэрэгжилт 35 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд 9545 хүүхэд сургахаар төлөвлөснөөс 7685 сурагч улсын сургуульд, 650 сурагч хувийн сургуульд суралцаж, хэрэгжилт 85 хувьтай байгаа юм. 339 ор бүхий эмнэлэгтэй байхаар төлөвлөснөөс 120 ор бүхий улсын, 180 ортой хувийн эмнэлэг иргэдэд үйлчилж буй аж. Архитектур орон зайн барилгажилтын 18 хувь, гудамж зам талбайн 42 хувь, цахилгааны сүлжээ 31.2 хувь, холбоо мэдээллийн сүлжээ 90 хувь, ногоон байгууламж 18 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан юм. Одоо ажиллаж буй компаниудаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь 80.5 хувьтай байгаа аж. Ийнхүү YII хорооллын гүйцэтгэл дунджаар 47 хувьтай байгаа тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага тулгарсныг холбогдох албаныхан тодотгож байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хорооллын бүтээн байгуулалт удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид зохих норм, стандартын дагуу түргэн шуурхай барьж байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль эрх зүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан цогц асуудал гэдгийг дахин сануулаад, Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталж, НИТХ-ын тогтоол гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18