ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ

М.Төгөлдөр
2021/08/31

Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын холбогдох албан тушаалтнууд, Германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид оролцжээ. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Тэрээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан бөгөөд Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18