100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ

М.Төгөлдөр
2021/08/30

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулахдаа "Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч байна.  2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсан.

Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа" гэдгийг онцолсон байна. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ. Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороон нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж,  өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18