Б.Баатархүү: Эхнэр, нөхөр хоёр их хэмжээний өртэйн улмаас амиа хорлосон эсэхийг шалгаж байна

М.Төгөлдөр
2021/08/24

Өчигдөр /2021.08.23/ БГД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 30-32 насны эрэгтэй, эмэгтэй нас барсан тухай мэдээллийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2021.08.23/ 17.30 цагт БГД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход нэр бүхий зочид буудлын ариун цэврийн өрөөнд 30 настай эмэгтэй М, 32 настай эрэгтэй Б душны хөндлөвч төмрөөс боомилж нас барсан байжээ. Хэргийг шалгахад эхнэр, нөхөр болох талийгаач нар буудалд олон хоносон. Ямар нэгэн байдлаар гаднаас хөдөлгөөн байхгүй, өглөө гараад орой орж ирдэг, архидан согтуурсан гэх зүйлгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй зарим мэдээллүүд хэрэгт авагдсан байгаа. Гэсэн ч хэргийн шалтгаан нөхцөл эцэслэн тогтоогдоогүй байгаа учир урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18