УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

М.Төгөлдөр
2021/08/24

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.23) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандранийг хүлээн авч уулзсан байна. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Ковид-19 цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороотой ижил үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Улсын Их Хурлын дэргэдэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр танилцуулав. Ингэснээр тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэжээ. 

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн хүүхэд, залуучуудаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар танилцуулав. Шинэ залуу үейнхийнхэд хууль эрхзүй, тогтвортой хөгжлийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. 

Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Их Хурал болон иргэний нийгмийн төлөөлөл тэр тундаа хүүхэд заалуучууд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18