Хүүгээ өөрөөрөө явдаг болгох нь миний энэ насны ганц хүсэл

М.Төгөлдөр
2021/06/13

"Хүүгээ өөрөөрөө явдаг болгох нь миний энэ насны ганц хүсэл байна байх даа" хэмээн ярих энэ эмэгтэйг Жавхлан гэдэг. 4 настай хүү нь тархины саажилтын улмаас бие даан алхаж үзээгүй хэдий ч хүссэн газартаа мөлхөөд, өвдгөн дээрээ яваад хүрдэг гэж ярьж байлаа. Монгол улсад хийгддэггүй хагалааг хийлгэснээр хүүг нь алхдаг болно хэмээн хариу ирүүлсэн эмнэлгийг зорихоор хэдэн сар зүтгэсээр хандивын аян нь амжилттай үргэлжилж 50%-д хүрсэн байгаа бөгөөд одоо жоохон л хичээвэл явах гэж байгаа хэмээн баярлаж суугаа ээжтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.

Сайн байна уу? Тархины саажилт гэж яг юуг хэлдэг юм бэ? Таны хүү яагаад тархины саажилттай болсон юм бол?

            Сайн, сайн байна уу. Миний уншиж судалснаар бол тархины саажилт гэдэг нь тархины гэмтэл ба биеийн болон хөдөлгөөнд нөлөөлдөг хүндрэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тархинаас булчинд очих дохионы хүндрэл гэх юм уу даа. Тархины саа дотроо хэдэн төрөл байх бөгөөд илрэх шинж тэмдэг нь хүн бүрт харилцан адилгүй. Нийгэмд тархсан буруу ойлголт байдгийг залруулмаар санагддаг юм. Тархины саажилтын улмаас эвгүй хөдлөх, хэл ярианы бэрхшээлтэй байгаа нь халдварт өвчин мэт буруу ойлголт түгээмэл байдаг бас оюуны хомсдолтой гэсэн ташаа ойлголттой байдаг. Тийм биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Тархи юунаас болж яагаад гэмтэж саажилт үүсгэдэг гэхээр олон шалтгаантай. Нярайн шарлалт, ураг бүтэлт, дутуу төрөлт, гэмтэл гэх зэргээр олон шалтгаантай. Миний хүүгийн хувьд өнөөг хүртэл шалтгаан нь тодорхойлогдоогүй. 9 сартай байхад нь MRI хийлгэж анх мэдэж байсан. Түрүүн дурдсанчлан олон хэлбэр байдаг гэсэн түүний нэг болох саажилтын чангаралтай хэлбэрт хамрагддаг. Хоёр хөл нэг гар нь өртсөн гэсэн үг чангарал үүссэний улмаас хөл дээрээ явж чадахгүй байгаа. Гэхдээ чангарлыг мэс заслын аргаар эмчилж, олон хүүхдийг хөлд оруулсан эмч, эмнэлэгтэй бид холбоо тогтоосон.

            Манай Монголд энэ мэс заслыг хийдэггүй юм уу? Яагаад заавал энэ эмнэлгийг сонгох болов?

            Тийм ээ энэ хагалгааг Монгол Улсад хийдэггүй. АНУ-ын Миссури мужийн Saint Louis хүүхдийн эмнэлэгт Selective Dorsal Rhizotomy (SDR) мэс заслыг хийдэг. Мэдээж бид хэд хэдэн эмнэлэг судалж үзсэн. Энэ эмнэлгийг сонгох болсон шалтгааныг дурдах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, туршлага. Хагалгаа хийх эмч маань энэхүү SDR гэх хагалгааг 30 жилийн өмнө шинжлэх ухаанд анх удаа нэвтрүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл 30 жилийн туршид зөвхөн энэ хагалгаагаар дагнасан хүн юм. Багаараа тухайн улсаас гадна бусад улсын 5000 гаруй хүүхдэд тус хагалгааг хийсэн. Мэс засал хийлгэсэн хүүхдүүд бүгд хагалгааны үр дүнг хүртсэн байдаг. Хоёрдугаарт, хагалгааны үр дүнд баталгаа өгдөг. Энэ эмнэлэг нь single level SDR хагалгааг хийдэг. Энэ хагалгаа нь чангарал үүсгээд буруу дохио өгч байгаа мэдрэлийг таслах бөгөөд ингэснээр чангарал дахин үүсэхгүй. Чангарал яваандаа хүүхдийн булчин шөрмөс цаашлаад ясанд нь нөлөөлдөг. Ясанд нөлөөлөөд ирэх үед тухайн хүүхдэд маш их зовуурьтай, өвдөлттэй болдог учраас энэ хагалгааг аль болох хүүхдийг бага насанд нь хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг.

Таны хүүг цэцэрлэгт явдаг гэж сонссон. Тусгай цэцэрлэгт явуулдаг уу? Хүний ярьсан зүйлийг сайн ойлгодог уу?

Миний хүү улсын цэцэрлэгт суралцдаг. 2 нас хүрэхэд нь цэцэрлэгт явуулж хүүгээ бие даан хөгжиг, нийгэмшиг, биеэ дайчлаад хөлд орох байх хэмээн бодоод улсын цэцэрлэгт бүртгүүлсэн. Тэгтэл сугалаагаар манай хүүхэд орох болсон байсан. Тухайн үед жоохон айдастай л байсан гэхдээ явуул гээд цаанаас нь юм нь бүтсэн байхаа (инээв). Цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гээд очихдоо эмээж л байлаа. Тархины саажилттай хүүхэд авахгүй гэвэл яах вэ гэж бодож байсан гэтэл эрхлэгч нь маш сайхан хүлээж авсан. Би одоо болтол эрхлэгч, багш нарт нь талархаж явдаг юм. Бид хүүгээ тусгай цэцэрлэг сургуульд тусгаарлахыг хүсэхгүй байна. Тусгаарлах тусам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс нийгэм улам тусгаарлагдаж тэднийг ойлгохгүй болох нь ихэснэ гэж боддог. Тийм учраас тэгш хамруулах боловсролд хүүгээ хамруулдаг. Хүүгийнхээ ирээдүйг бодоод бид хөл дээр нь явуулдаг болгох энэ хагалгааг заавал хийлгэнэ. Насаараа хүүгийнхээ хажууд амьдрахгүй шүү дээ. Хүү минь олон дуу мэднэ. Англиар зөндөө үг цээжилсэн байгаа АНУ руу эмчилгээнд явах гэж байгаа юм чинь гээд ойр зуур үгнүүд заагаад байгаа. A-Z хүртэл бүх үсгийг алдахгүй хэлнэ. Эрт хэлд орсон юм.

            Хандивын аян хэр үргэлжилж байна вэ?

            Бид хандивын аян эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь хүүгээ 4 нас хүрэхээс нь өмнө амжаад явна гэж бодож байтал Ковид гараад ихэнхдээ хөл хорионд байж таараад хандивын аянд нэмэр болох болвуу гэж борлуулж байсан хөөрхөн дүрстэй үзгэн балнууд, өөрсдийн гараар хийсэн охидын үсний зүүлт, 2 хүүгийнхээ хайраар санаа авч бүтээсэн хүүхдийн ном зэргийг хүргэж, борлуулж чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Бидэнд хувь хүмүүс, байгууллага хамт олон тусалсан үүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Олон хүний буянаар бид зардлынхаа 52%-ийг бүрдүүлээд байна. Удахгүй бид 2021.06.20-ны 13:30 цагаас UBS телевизээр хандивын тоглолт хийх гэж байгаа. Түмэн олон минь бидэнд хандив өргөж халуун сэтгэлээ илгээгээрэй хэмээн хүсэж байна.

www.facebook.com/gobillygo

www.gobillego.com

Та бүхэн энэ гэр бүлийг дэмжиж хандив өргөхийг хүсвэл доорх дансуудаар хандив өгөх боломжтой.

ХААН банк 5111577442

ГОЛОМТ банк 2025120186

ХХБ 404250524

ТӨРИЙН банк 341303448846

ХАС банк 5003757304

Хүлээн авагч: Х.Батбилэг

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 11 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 11 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 11 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 12 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 13 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 13 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 14 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 15 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 15 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 15 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 16 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 17 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр