Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх 8 сая төгрөгийн шагналын сантай хакатон болно

М.Төгөлдөр
2021/06/12

“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм.

“ТХЗ – 2030” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан, тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

“UNLEASH Hacks” яаж ТХЗ-той холбогдох вэ?

“UNLEASH” нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй “Хөгжлийн хурдасгуур”-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн.

Харин “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

1. “UNLEASH” инновацын арга зүй

“UNLEASH” нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраас шинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадвар болон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой.

2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа “шийдэл”-д хүргэх боломж

Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас “Азийн бор үүл” харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна. НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний ес нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр долоон сая, цаг тутамд 800 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан.

Иймд “UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал, эргэлзээг шийдэл болгон түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн үр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт авах гэх мэт олон боломжоор дүүрэн.

Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.

1-р байр: 4.000.000₮

2-р байр: 2.000.000₮

3-р байр: 1.000.000₮

3. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн хөгжих боломж

Дэлхий даяар жил бүр 1000 гаруй залуу “UNLEASH”-аар дамжуулан ирээдүй хойчийнхоо эрхийг хүндэлж, өөрийн өнөөдрийн эрхээ эдлэн, үүргээ ухамсарлах нийгмийг бүтээх арга замыг хайж, өөрсдийн санаа бодлоор нэгдэцгээж байна.

2020 онд 22 улсад дэлхий даяар цахимаар нэгэн зэрэг хэрэгжиж 1000+ оролцогч, чиглүүлэгч, ментор, шүүгчийг хамарсан бөгөөд ТХЗ-д чиглэсэн 146 шинэ санаа, шийдлүүдийг гаргаж чадсан залуусын томоохон нэгдэл юм.

“UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор UNLEASH-аас зохион байгуулах бусад үндсэн арга хэмжээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож олон улсын залуустай санаа бодол, туршлагаа солилцох боломжийг бүтээхэд танд давуу талыг бий болгох юм.

Хөтөлбөрт дараах холбоосоор бүртгүүлээрэй.

Бүртгэлийн холбоос: http://bit.ly/UnleashMN

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 19 минутын өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 37 минутын өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 41 минутын өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 5 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 23 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 23 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27