АИХЭГ: Мэтгэлцээн зохион байгуулаагүйн улмаас сонгогчдын сонголт хязгаарлагдмал байлаа

М.Төгөлдөр
2021/06/10

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-аас 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан урьдчилсан үр дүнгийн тайлангаа танилцууллаа. 

Уг тайланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хүнд нөхцөлд сайн зохион байгуулан, нэр дэвшигчид сонгогчдод чөлөөтэй хүрч ажиллах боломжтой байсан боловч нэр дэвшигчээр бүртгэх шаардлага хэтэрхий өндөр, редакцийн мэдээ болон улс төрийн сурталчилгааны зааг бүдэг байхын сацуу улс төрийн мэтгэлцээн зохион байгуулаагүйн улмаас нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл болон сонгогчдын сонголт хязгаарлагдмал байгааг онцоллоо. Хэдийгээр цар тахлын үед сонгуулийн сурталчилгаа чөлөөтэй явагдсан ч "Нэр дэвших эрхтэй холбоотой хатуу зохицуулалт, сурталчилгааны болон редакцийн чөлөөт байдал олон улсын стандартад нийцээгүйгээс гадна сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн ил тод байдал хангагдаагүй нь санаа зовоосон асуудал хэвээр үлдлээ" гэдгийг АИХЭГ-ын САТХ-ын тэргүүн Лолита Сигане хэлсэн юм. 

Мөн тэгш бус нөөц бололцоо, төрийн албан хаагчдын сонгууль дахь оролцоо нь эрх баригч намд давуу тал олгосныг ажиглагчид тэмдэглэсэн юм. Түүнчлэн сонгуулийн санхүүжилтийн орчин дахь хяналт, ил тод байдал хангалтгүй байна. Үүнээс үүдэн нэр дэвшигчдэд өгсөн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл сонгогчдод дутмаг хүрсэн. Хэвлэл мэдээллийн орчин нь олон төрөл зүйлтэй ч хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдал хангагдаагүйд санаа зовж байгаагаа ажиглагчид хэлсэн юм. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үйл явцын талаар сонгогчдод мэдээлэх чухал үүргийг гүйцэтгэж байсан ч мэдээллийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн төлбөртэй контентийн зааг бүдэг байгаа асуудлыг хөндсөн. Тиймээс сонгогчдод нэр дэвшигчдийн болон тэдний мөрийн хөтөлбөрийн талаарх хараат бус мэдээлэл маш бага хүрсэн гэдгийг тайландаа тусгажээ. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18