Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа орон даяар явагдаж байна

М.Төгөлдөр
2021/06/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас орон даяар эхэлж, 20:00 цагт дуусна. Энэ удаагийн сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийг 25619 иргэн гаргасан бөгөөд сонгуулийн 2087 хэсгийн хороонд уг ажиллагааг явуулж байна.

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, тэгш оролцоог хангах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэд, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх боломж бүрдсэн юм. Түүнчлэн уг санал, төсөлд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг 2021 оны 152 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол болон Засгийн газрын журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдан халдвар, хамгааллын дэглэмийн дор санал авах ажиллагааг зохион байгуулж байна. Цар тахлын улмаас эмчлүүлж байгаа, тусгаарлагдсан нийт 7051 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18