Онцгой байдлын байгууллагаас анхны “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” төрлөө

М.Төгөлдөр
2021/06/04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн зөвлөх профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хошууч генерал О.Үржинг “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагналаа.

Тэрбээр ийнхүү Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болж байна.  

О.Үржин нь УИХГ-ын газрын дарга, УБОК-ын орлогч даргаар ажиллах хугацаанд орчин үеийн шаардлага, олон улсын жишиг, улс орныхоо хэрэгцээнд нийцүүлэн байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэний хамгаалалтын уламжлалт үзэл санаа, ойлголтыг өөрчлөх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх замаар гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

Үр дүнд нь гамшгаас хамгаалах тухай хууль батлуулж, Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдаж, улмаар өнөөгийн  Онцгой байдлын байгууллага болон хөгжиж, олон улсын түвшинд нэр хүнд нь өсөх үндэс тавигдсан юм.

Тэрбээр бие даан болон бусадтай хамтран 18 ном, гарын авлага бичсэн бөгөөд эдгээр ном гарын авлагын 11 нь гамшиг судлал, аюулгүй байдлын чиглэлийн бүтээл байгаа юм. Мөн 24 ном, гарын авлагыг ариутган шүүж, 60 гаруй илтгэл, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл тууривсан байна.

Түүнчлэн шинжлэх  ухааны боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах ухаан болон цэргийн шинжлэх ухааны чиглэлээр 24 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөхөөр  ажиллаж, тэдгээрт судалгаа шинжилгээний ажлын арга зүйг зохих төвшинд эзэмшүүлсэн бөгөөд  шавь нар нь доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан  юм. Одоо тэрээр 10 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байна. Мөн батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлээр 18 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан байна. Аюулгүй байдлын ухааны чиглэлээр, түүний дотор гамшиг судлалын чиглэлээр  бэлтгэгдсэн докторууд үндсэндээ түүний шавь нар бөгөөд тэд аюулгүй байдал болон гамшгаас хамгаалах судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18