ДХИС-д "Хууль зүйн клиник" сургалтын төв шинээр байгуулагдлаа

М.Төгөлдөр
2021/06/04

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнөөдөр Дотоод Хэргийн Их сургуульд “Хууль зүйн клиник” сургалтын төвийг шинээр нээлээ. Энэхүү сургалтын төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.

Хууль зүйн клиник сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Дотоод Хэргийн Их сургууль “Хууль зүйн клиник” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж танхимаар болон цахимаар хичээл орж эхэлсэн. Танхимын хичээлд Цагдаагийн  сургуулийн 26 сонсогч, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 67 сонсогч хамрагдаад байгаа юм.

Хууль зүйн клиник сургалтын төвийн байгуулснаар оюутнууд үйлчлүүлэгчид гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх улмаас хохирогчид эрх зүйн тусламж авах хүртээмжийг сайжруулж, энэ талаарх иргэдийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18