"Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгааны тайлан гарчээ


 “Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” судалгааны тайлан гарчээ. Монгол Улсын сүүлийн хоёр удаагийн парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 буюу дэлхийн 187 улс орноос 129 дүгээрт, 35 хүртэлх насны залуучуудын эзлэх хувь 1.3 буюу ердөө ганц гишүүн байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад хэт доогуур үзүүлэлт юм. Улс төр дэх төлөөллийн олон талт байдал, хүйс болоод нас ихээхэн ялгаатай байгаа нь ямар шалтгаантай вэ?

Манай улсын хувьд залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар төвшинд байгаа мөн тэдэнд тулгамддаг асуудал, бэрхшээл юу байгааг судлах зорилгоор хийсэн “Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгааны тайлан гарлаа. Уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ-ын судлаачид гүйцэтгэсэн байна. 



 Судалгаанд чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлагын аргыг түлхүүр арга болгон хэрэглэсэн бөгөөд сонгуулийн тухай хуулиуд, намуудын дүрэм, дотоод журмууд, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, Засгийн газрын гишүүд, аймаг, дүүргүүдийн Засаг дарга нарын хүн ам зүйн мэдээлэлд өргөн хүрээтэй тоон шинжилгээ хийжээ.


Чанарын судалгаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, гишүүд, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон сонгогдсон зургаан аймаг, дөрвөн дүүргийн залуу болон эмэгтэй нийт 76 улстөрчийг хамруулсан байна.

Судалгаагаар залуу болон эмэгтэй улс төрчдөд тулгамддаг асуудлуудыг 

1. Институтийн хүчил зүйл

 2. Хувь хүний хүчин зүйл 

3.Нийгэм соёлын хүчин зүйлийн хүрээнд авч үзжээ.

Улс төрчдийн амжилтад хувь хүний дараах хүчин зүйлс голлох нөлөөтэй байна. Үүнд:

  • Хөрөнгө санхүү
  • Боловсрол
  • Туршлага
  • Гэр бүл
  • Танилын хүрээ, сүлжээ
  • Олон нийтэл танигдсан байдал
  • Ур чадвар
  • Тууштай байдал

Улс төрийн намуудын дотоод дүрэм, журамд залуу болон эмэгтэй улс төрчдийг дэмжсэн зохицуулалт байхгүй бөгөөд намуудын дунд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг дээд хэмжээ гэж үзэх хандлага түгээмэл байна. Тиймээс залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжихэд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай.

 Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун хангалтгүй байна. Тухайлбал аймаг, дүүргийн ИТХ-ын таван төлөөлөгч тутмын дөрөв нь эрэгтэй байна. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл аймгуудын ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөс 2-3 дахин зөрүүтэй байна.



Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 2 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 2 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 2 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 2 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 4 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 5 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 6 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 6 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 7 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 23 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл Өчигдөр