Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа

М.Төгөлдөр
2021/05/26

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2021.05.26/  төрийн дээд цол, одон, медалиар 40 орчим шагнаж байна. Энэ үеэр  "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан таатай мэдээг хүргэж байна. 

Тэрбээр нийгэмд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө ажлаа чиглүүлж, тэр дундаа төрийн ажлыг хуваалцаж хүүхэд хамгааллын "Ид шидийн орон" төслийг амжилттай эхлүүлж, хүүхдийн эрхийн төлөө тууштай ажиллаж байгаа нэгэн юм. 

2012 оноос эхлэн хүний наймааны талаар дуугарч эхэлсэн тэрээр гадаадад суралцаж ирээд санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун дохио” ТББ-ыг байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийг олны анхааралд аваачсан юм. Улмаар манай улсад хүүхэд хамгааллын ажил системгүй явж ирснийг олж харан, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, хүүхэд хамгааллын төв, хүүхэд хөгжлийн төв гэсэн хоёр гол барилга бүхий цогцолбор төвийг байгуулах нь үр дүнтэй юм байна гэж шийдэн, энэхүү төслийг эхлүүлсэн байна. 

Ийнхүү "Ид шидийн орон" төслийн санаа 2016 оны нэгдүгээр сард төрж, "Лантуун дохио"-хон төслөө бичих, газар хайх зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаад 2017 оны 4 сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлснээр өнөөдөр олон зуун хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эрхээ эдлэх боломж бүрдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18