“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.
Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна