Батлан хамгаалах салбарынханд "Орон сууцны гэрчилгээ" гардуулав

М.Төгөлдөр
21 цагийн өмнө

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний зарим алба хаагч, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.05.21) боллоо.

Гэрчилгээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Алба хаагчдын хувьд орон сууц нь нийгмийн хамгааллын хамгийн чухал асуудал байдаг. Салбарын удирдлагын зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ирснийг энд хэлэх нь зүйтэй.

2020 оны зургаадугаар сард Засгийн газрын хуралдаанаар байгууллагын мэдлийн орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах тухай асуудлыг шийдвэрлэж, тухайн үед нь батламж өгч байсан бол өнөөдөр Өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд орон сууцны ашиглалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Харин одоогоос та бүхэн “СӨХ”-өө байгуулж, орон сууцаа өөрсдийн менежментээр хариуцан авч яваарай” гэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 602 орон сууцыг ийнхүү оршин суугчдад нь 70-100 хувь хүртэл хөнгөлж, хувьчлан өглөө.

Албан тушаалын орон сууцнуудыг хувчилснаар цэргийн алба хаагчид өөрсдийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18