С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгч, 100 сая төгрөг нэхэмжилнэ

М.Төгөлдөр
23 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр "Вакцины асуудлыг улстөржүүлсэн улс төрчид бий, тэр нь УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр" хэмээн зарласан. Түүний хэлсэн дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа өмнө нь мэдэгдэл хийж байсан. Харин энэ удаад Ерөнхий сайдыг шүүхэд өгч байгаа талаар тэрээр дахин мэдээлэл хийж байна. 

Тэрээр "Ерөнхий сайд миний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Тиймээс миний бие өнөөдөр /2021.05.21/Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Гомдолдоо ерөнхий сайд ямар ч баримт, нотолгоогүйгээр нэр хүндэд халдсан учир нэр хүндийг сэргээлгэх, хохирогч болох надаас уучлал гуйлгах, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ эргүүлэн нязаалт хийлгэх талаар нэхэмжлэл гаргаж, гэм хорыг арилгуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилж буй 100 сая төгрөгийг цар тахлын улмаас орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд олгох болно. Миний нэр хүндийг гутаан доромжилсон уг үйлдэл нь нөгөө талаас харахад нэг намын дарангуйлал тогтсоны тод илрэл юм. Засгийн газрын хийж буй үйлдлийг шүүмжилсэн учир сөрөг хүчний дуу хоолойг боох гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Миний бие "Цагаатгалын комисс"-ын дарга. 1937 оноос хойш улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн гомдол өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ нь юуг илтгэж байна вэ гэхээр хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, гомдол, хохирол хэзээ ч арилдаггүй гэдгийг харуулж байгаа юм. Ерөнхий сайдын мэдэгдэлд гардаг хэд хэдэн ноцтой үйлдэл нь гишүүний гэр бүлийн хүнтэйгээ утсаар ярьсан, сэтгүүлчтэй ярьсан утасны бичлэгээс энэ нь тогтоогдсон тухай хэлж байгаа нь гишүүний халдашгүй байдал, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой үйлдэл гэж хэлж болохоор байна. Хэн дуртай хүнээ тагнаж, чагнаж баримтгүйгээр гүтгэх нь маш хариуцлагагүй үйлдэл юм" гэдгийг хэллээ. Тэрээр уг асуудлын эцсийн цэг хүртэл тууштай явах болно гэдгээ мөн илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18