Улс төрийн албан хаагчдад шалгуур тогтоох хуулийн төсөл өргөн барина

М.Төгөлдөр
23 цагийн өмнө

Монгол Улс сүүлийн 30 жил сонгуулийн дараа улс төрийн албан хаагчдыг ямар нэгэн шалгуур, шүүлтүүргүйгээр томилж ирсэн билээ.
Уг асуудлаас болж Монгол төрийн нэр хүнд үгүй болж, улс төрийн албан хаагчдын дур зорог, ур чадваргүй байдал, ёс зүйгүй хандлага, хүнд суртал зэрэг буруу хэв маяг тогтсон байна.
Иймд хуульч санаачлагч Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар улс төрийн албан тушаалтнуудад шалгуур тогтоохоор хуулийн төсөл санаачилжээ. Тус хуулийн төслөөр Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулжээ.
Хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тусгасан байна. Нийтлэг шаардлагад улс төрийн бүх албан тушаалтан хамрагдах бөгөөд тус шалгуурыг хангасан хүн улс төрийн албанд томилогдох боломжтой болох юм.
Харин Сайд, дэд Сайд, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдох хүнд тусгай шаардлага тусгаж өгөх бөгөөд тус шаардлагаар ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, зан байдал, ёс суртахууны доголдолгүй байх шаардлага тавьж байна.
Мөн бүх шатны Засаг дарга нар болон орлогч нарт тусгай шаардлага тусгасан байна. Үүнд: тухайн орон нутгийн онцлог өвөрмөц байдлыг мэддэг орон нутагтаа амьдардаг төрийн албанд ажилласан туршлагатай байх, зан байдал, ёс суртахууны доголдолгүй байх шаардлага тусгасан байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн албан хаагчид мэдлэг ур чадвартай, ёс зүйтэй, туршлагатай иргэд томилогдож иргэдэд үйлчлэх, ур чадвартай болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18