Ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд зээлийг нэг өдрийн дотор шийдвэрлэхээр тохиролцлоо

М.Төгөлдөр
2021/05/18

Эрүүл мэндийн яам Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гарын үсэг зурав. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Дашравдан оролцлоо. Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнаст, Иргэдийн хамтын ажиллагаа хэлтсийн  захирал Э.Шинэбаяр нар оролцсон юм.  


Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ Ковид 19-ын цар тахлын хүнд амаргүй үед нийт эмч эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 хувийн ипотекийн зээлийг хурдан шуурхай олгоход дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкинд баярласан талархаснаа нийт эмч эмнэлгийн ажилчдынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс илэрхийлж байгаад таатай байна. Цаашдаа Худалдаа хөгжлийн банктай хамтран олон зүйл дээр хамтран ажиллах хүсэлтэй байна бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно хэмээв.
 
 

Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудад ипотекийн 6 хувийн зээлийг олгохоор боллоо. Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй очиж зээл авах боломж нөхцөл ийнхүү бүрдэж байгаа юм. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг өдрийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18