“Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг Хөх хотод байгуулна

М.Төгөлдөр
2021/05/18

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлжээ. Энэхүү төслийн үр дүнд хоёр улсын худалдааны бараа бүтээгдэхүүний эргэлт сайжрах төдийгүй экспортын нэр төрөл нэмэгдэхээс гадна соёлын харилцааг өргөжүүлэх, сурталчлан таниулах юм. Худалдааны төвтэй болж, монгол бараа бүтээгдэхүүн өмнөд хөршийн зах зээлд тогтмол нийлүүлснээр бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гаргах, арилжаалахад илүү хялбар дөхөм болох аж. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго бөгөөд дээрх төв бий болсноор хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж илүү бүрдэх юм. Уг байгууламж нь Хөх хотын төв хэсэгт байрших бөгөөд худалдаа, үйлчилгээ, соёлын танхим, оффис түрээс гэсэн 4 хэсэгтэй байхаар зураглажээ. Эхний жилд нийт орлогын 84 хувийг Монгол бараа, бүтээгдэхүүн борлуулж, төслийг санхүүжүүлэх бол дараагийн жилүүдэд Хөх хотын зах зээлд танигдсанаар Монгол компаниуд бие даан үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Үүнд, дээр дурдсан үйлчилгээ, худалдааны түрээс зэрэг багтжээ. Эдгээр нь цаашид төслийн орлогын гол эх үүсвэр байхаар тооцжээ.

2014 онд ӨМӨЗО, ХХАХҮЯ хамтран монгол бараа бүтээгдэхүүн борлуулах төв байгуулахаар тохиролцсон боловч энэ нь өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх нь. Хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, зах зээлийн сул орон зайг дүүргэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын зүгээс онцоллоо. Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, дундын зуучлалгүй, байнгын борлуулалт хийх боломжийг дээрх төв олгох аж. Тэрчлэн цахим экспортын суурь үүгээр  давхар бүрдэнэ гэж үзжээ. Төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол төслийн нэгж хийжээ.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27