ЭМД-ын сангаас хорт хавдрын эмчилгээний зардлыг 100 хувь төлдөг боллоо

М.Төгөлдөр
2021/05/18

Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Ингэснээр эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдэнэ гэсэн үг юм. 

Хорт хавдрын туяа эмчилгээний тарианы үнэ 4.5 сая төгрөг байдаг. Харин 03 дугаар тогтоолоор туяа эмчилгээний зардал даатгалын сангаас санхүүжихээр болж, мэс заслын болон бусад тусламж үйлчилгээг ЭМДС-аас хариуцахаар болж байна. Ингэснээр нийгмийн халамж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн бодит дарамтыг учруулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хууль, тогтоомжийн дагуу 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олгосон байна. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол их байгаа юм. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулаад байна.

Түүнчлэн гуравдугаар сарын байдлаар нийт 18221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18