С.Бямбацогт: "Теле эргүүл" хүний эрхийг зөрчиж болохгүй

М.Төгөлдөр
2021/05/14

Одоогоос 2 жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилгаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Хуульд өөрчлөлт орсноор Монгол улсын хэмжээнд 60 мянган камер бүхий “ТЕЛЕ ЭРГҮҮЛ”-ийн систем байгуулах боломж бүрдэх юм.

Гэхдээ энэ системийг хүний эрхийг хүндэтгэх, хууль дээдлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх байдлаар ашиглахаас бус  хувь хүний нууцад халдах, эрхийг нь зөрчихөд ашиглаж болохгүйг С.Бямбацогт гишүүн санууллаа. Тэрээр камер бол хүний эрх эрх чөлөөг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн өнөөдөр гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх үүднээс үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албаны хүн хүчний нөөц, зардал мөнгийг хэмнэж, ажлын ачааллыг бууруулахад тусаа өгөх ёстой гэлээ.

Судалгаанаас үзэхэд камержуулсан газар гэмт хэргийн илрүүлэлт 90-ээс дээш хувь байгаа юм. Дашрамд дурдахад өнөөдөр улсын хэмжээнд 6000 камер байдаг ч ердөө 4000 нь л ажилладаг байна. Монгол улсын хэмжээнд эхний ээлжинд 5800 цэгт 20 мянган камер,орон нутагт 13000 камер нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар төлөвлөжээ. Мөн камерын ашиглалт хамгаалалтад байнгын хяналт тавих, эзэнтэй болгох асуудлыг энэ хуулиар зохицуулахаар болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18