Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр /2021.05.14/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хааллтай хэлэлцсэн байна.
Өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хурлаар бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яг одоо цагдан хорих 461 ангиас суллах ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна