НАТО Афганистанаас цэргээ гаргаж эхэлжээ

Н.Мижидмаа
2021/04/30

НАТО нь Афганистанд байрлан “Шийдэмгий дэмжлэг” ажиллагаанд оролцож байсан цэргээ зохион байгуулалттайгаар гаргаж эхэлсэн тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хэвлэлийн албаны мэдээнд “НАТО-ийн гишүүн улсууд “Шийдэмгий дэмжлэг” ажиллагааны бие бүрэлдэхүүнийг тавдугаар сарын 1-ээс гаргаж эхлэх тухай шийдвэрийг дөрөвдүгээр сарын дундуур гаргасан. Одоо цэргүүдийг гаргах ажил зохион байгуулалттайгаар, уялдаа холбоотойгоор явагдаж байна. Энэ ажиллагааны бүх л үе шатуудад манай албан хаагчдын аюулгүй байдал нэн тэргүүний зорилго учраас бие бүрэлдэхүүнийг ямарваа нэг хохирлоос хамгаалах бүх арга хэмжээг авч байна. Бид одоогоор тухайн нэг улсын бие бүрэлдэхүүний тоо ба гаргаж дуусах хугацааны талаар нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй байна. Талибан хөдөлгөөний зүгээс хийсэн дурын дайралтад хүчний хариу өгөх болно. Бид цэргээ хэдэн сарын дотор гаргаж дуусах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

 

Одоогоор Афганистанд НАТО-ийн 10 мянга гаруй цэргийн албан хаагч байгаа бөгөөд есдүгээр сард тэдгээрийг бүрэн гаргаж дуусахаар төлөвлөөд байгаа ажээ. Ерөнхийлөгч Жо Байден нь дөрөвдүгээр сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ Афганистан дах Америкийн цэргийн албан хаагчдын тавдугаар сараас гаргаж эхлээд 2021 оны есдүгээр сарын 11-нд дуусгахаар төлөвлөсөн тухай мэдэгдэж байсан юм. 

 

НАТО-ийн хүч Афганистаны Засгийн газрын мэдлийн зэвсэгт хүчинд тэрбум гаруй долларын зэвсэг, сум хэрэгсэл, байлдааны техник үлдээгээд гарах тухай мэдээ ирж байна. Үүнтэй холбоотойгоор Афганистантай хил залгаа улсууд сэтгэл түгшиж эхэлсэн тухай шинжээчид  мэдээлж байна. Ингэж түгших шалтгаан бий гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. АНУ нь Ирак дах үндсэн хүчээ гаргахдаа Иракийн шинээр байгуулагдсан армид асар их хэмжээний зэвсэг, сум, техник үлдээсэн. Гэтэл Сирийн хэрэг явдал болоход Америкийн үлдээсэн тэр их зэвсэг техникийг нэлээд хэсэг нь Иракт байгуулагдсан Лалын улс гэх мэт алан хядагч байгууллагуудын мэдэлд орсон. Улмаар эргээд Иракийн Засгийн газрын цэрэг, Сирийн Засгийн газрын эсрэг идэвхтэй ашиглагдаж асар их хохирол дагуулсан. Одоо Афганистаны Засгийн газарт үлдээж байгаа тэрбум гаруй долларын сум, зэвсэг хэрэгсэл нь тун удахгүй “Талибан”, “Аль-кайда” гэх мэт бүлэглэлүүдийн гарт орж, хил залгаа улсуудын эсрэг ашиглагдахгүй гэсэн баталгаа байхгүй байгаа аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18