Хятад сансрын станцынхаа гол модулийг тойрог замд гаргажээ

Н.Мижидмаа
2021/04/30

Хятад нь пүрэв гарагт “Чанчжэн-5” хүнд даацын тээгч пуужин ашиглан сансрын байнгын станцынхаа үндсэн модулийг тойрог замд гаргажээ. Тойрог замд гарсан үндсэн модуль “Тяньхэ” гэсэн нэртэй юм байна. Энэхүү үндсэн модуль нь тоног төхөөрөмжийн хэсэг, амьдрах хэсэг, залгагдах хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг аж. Амьдрах хэсэгт гал тогоо, бие засах газар, дэлхий холбоо барих хэрэгсэл, ажлын компьютер зэргийг байршуулсан юм байна. Амьдрах хэсгийг сансрын нисгэгчид урт хугацаагаар амьдрах, лабораторийн туршилт судалгаа явуулахад зориулсан аж. Түүнчлэн “Тяньхэ” нь сансрын нисгэгчдийн задгай сансарт гарах тусгай гарцаар тоноглогдсон юм байна.

 

Ойрын хугацаанд “Тяньчжоу-2” ачааны хөлгийг хөөргөн “Тяньхэ” модультай залгуулна. Дараа нь гурван сансрын нисгэгч буюу тайконавт бүхий “Шэньчжоу-12” хөлгийг хөөргөн залгуулснаар станц байнгын хүнтэй байх болно.

 

Станцын шаардлагатай бүх модулиудыг залгах, угсрах зэрэгт нэг жилийн дотор 11 удаа пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Бүрэн угсарч дууссан станц нь 340-350 км-ийн өндөртэй тойрог замаар дэлхийн тойрон эргэдэг болно. Станц нь Т-үсгийн хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь “Тяньхэ” модуль, хоёр талд нь “Вэньтянь”, “Мэньтянь” гэсэн лабораторийн хоёр модуль мөн одон орны дуран авай бүхий “Сюньтянь” модуль залгагдах юм байна. Ийм сансрын станц нь байнгын байдлаар гурван сансрын нисгэгч солио хийх үеэр зургаан нисгэгч түр хүлээн авах чадвартай байх аж. 2022 онд бүрэн ашиглалтад орох станцыг ойролцоог 15 жилийн турш ашиглана гэж Хятадын сансрын технологийн академи тооцоод байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18