​ Украйны неонацистууд Москва хүртэл байлдана гэж сүрдүүлжээ

Н.Мижидмаа
2021/04/30

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр фашист Германы арми Сталинградын орчим бут ниргүүлсний дараа Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүдээс тогтсон “Галичина” нэртэй СС-ийн дивиз байгуулж байсныг ойн байрыг Украйны үндсэрхэг үзэлтнүүд тэмдэглэж нийслэлд сүрт жагсаал зохион байгуулжээ.

 

Украйны “Страна.ua” сайтын мэдээлж байгаагаар жагсаалын үеэр нэг оролцогч сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бид бол энэ улсыг удирдаж байгаа хүч. Бид өөрийн газар нутаг дээрээ дайтаж байгаа хүч. Бид Москва хүртэл дайтах хүч. Бид СС-ийн “Галичина” дивизийн гавьяаг дурсаж, бахархаж байна” гэжээ.

 

Жагсаалын дараа Киевийн төвд байдаг Тусгаар тогтнолын талбай дээр болсон цуглааны үеэр өөр нэг оролцогч нь “Донецк болон Москвагийн балгасан дундуур алтан гүег дагуулан зугаална” гэжээ.

 

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр фашист Германы удирдлага нь томоохон ялагдлын дараа арга буюу хүч хүч нэмэхийн тулд украйны хэт үндсэрхэг үзэлтнүүдээс тогтсон “Галичина” дивизийг 1943 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан. Тэднийг фронт дээр ашиглалгүй Украйны нутаг дээрх партизануудын эсрэг, тэднийг дэмжигч энгийн иргэдийн эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанд ашигладаг байжээ. Энгийн номхон иргэдийг эсрэг “Галичина” дивиз нь хэрээс хэтэрсэн хэрцгийгээрээ алдартай байсан ч 1944 оны зун фронт дээр Улаан армийн их хүчтэй хийсэн анхны тулалдаанд бут ниргүүлж устгагдсан байдаг юм. 

 

Ийнхүү илэрхий нацист, фашист үзэлтэй хүмүүс энгийн иргэдийн эсрэг харгислалаараа алдартай “Галчинина” дивизийн ойг тэмдэглэж байхад Киевийн эрх баригчид зөвшөөрч, төв талбай дээрээ цуглаан хийхийг зөвшөөрч, хамгаалалт хүртэл гаргаж өгчээ. Дэлхийн өөр ямар ч улсад, ялангуяа дайны үеэр фашист Германы эсрэг дайтаж байсан холбоотон улсуудад өнөөдөр ийм жагсаал хийхийг зөвшөөрөхгүй. Гэвч Украйнд Европ соёл, хүнлэг ардчилсан нийгэм цогцлуулах уриатай Майдан хувьсгал хийн гарч ирсэн Киевийн эрх баригчид өнөөдөр салан тусгаарлагч Донецк, Луганск мужуудаад буцаан хүчээр нэгтгэх, Крымийн хойгийг алдсаны хариуд ард иргэдээ Оросын эсрэг үзлээр нэгтгэхийн тулд ийнхүү неонацист, фашистуудыг дэмжиж байдаг аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18