Армени нь Туркийн бараанд тавьсан хоригоо сунгана

Н.Мижидмаа
2021/04/29

Арменийн Засгийн газар улсад нь Турк улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдаж борлуулах хоригоо үргэлжлүүлэн сунгахаар шийдсэн тухай тус улсын Эдийн засгийн сайд Ваган Керобян мэдээлсэн байна. Армени нь Уулын Карабахын орчим байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 2020 оны сүүлээр Туркийн барааг оруулж ирэхийг анх хориглож байжээ. Турк нь Уулын Карабахын мөргөлдөөнд шууд оролцож байгаа тул ийм шийдвэр гаргасан аж. Арменийн талын мэдээгээр Турк нь Карабахын дайны үеэр Азербайжанд цэргийн мэргэжилтэн явуулж тусалсан төдийгүй мөргөлдөөний бүсэд өөрийн хяналтад байлгадаг Сирийн зэвсэгт бүлэглэлүүдээс хөлсний цэрэг оруулж ирж тусалж байжээ.

 

Дайнд Армени ялагдаж, Карабахын ихээхэн газар нутаг Азербайжаны мэдэлд шилжсэн юм. Цаашид үргэлжилсэн тохиолдолд Армени нь бүр ч ч их газар нутгаа алдаж магадгүй байсан тул Оросын оролцоотойгоор Уулын Карабах орчмын мөргөлдөөнийг зогсоож, Армени ба Азербайжан улсууд газар нутаг шилжүүлэх тухай тохиролцоо хийсэн. Ингэснээр Арменийн тал Зөвлөлт задран унаснаас хойш мэдэлдээ оруулж, бараг 30 жил хянасан Уулын Карабах мужийн Агдам, Келбажар, Лачины мужуудыг Азербайжанд буцааж өгсөн. Үүний дээр Мартунин ба Мартакерт, Аскеран мужуудын зарим хэсгийг Шуши хотын хамт Азербайжаны мэдэлд шилжүүлэн өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18