Европыг Хятадын цахилгаан машинд “эзлэгдэнэ” гэжээ

Н.Мижидмаа
2021/04/28

Европ тив тун удахгүй Хятадад үйлдвэрлэгдсэн цахилгаан машинуудад “бүрэн эзлэгдэнэ” гэдгийг “CNBC” тооцжээ. Европын зах зээл дэх шинэ хуулиуд ба өрсөлдөөн сул байгаагаар далимдуулан иймэрхүү “байлдан дагуулалт” хийх нь гарцаагүй гэж шинжээчид дүгнэсэн юм байна.

Хятад нь шинээр гарч ирсэн олон тооны цахилгаан машинууд бүгд ойрын үед Европын болон Америкийн  зах зээлд орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тухайлбал, “Nio” гэх мэт зарим брэндүүд нь хэдийн Нью-Йоркийн биржээр худалдаалагдаад эхэлж.

Европ тивийн улс орнууд Европын холбоонд нэгдсэн эсвэл нэгдээгүйгээс үл хамаараад бараг бүгд шахуу ойрын арваад жилийн дотор дотоод шаталтын хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслээс бүрэн татгалзаж, бүгд цахилгаанаар ажилладаг машинд шилжихээр шийдэж хууль дүрэм баталж байгаа. Энэ байдал нь Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдэд тун таатай орчин бүрдүүлж өгч байгаа юм байна. Дээр нь Хятадын эрх баригчид 10 жилийн турш цахилгаан машины үйлдвэрлэлд гадаадын оролцоог хязгаарлаж, өөрийн компаниудыг маш идэвхтэй дэмжиж ирсэн байна.

Хятад нь 2020 оны эхний 11 сарын дотор гэхэд л 63,5 мянган ширхэг цахилгаан машин экспортод гаргажээ. Хэрэв Хятад ба Европын холбоо нь 2020 оны сүүлээр зах зээлээ харилцан нээсэн хөрөнгө оруулалтын тухай гэрээнд гарын үсэг зурсныг тооцвол 2021 онд Европт борлогдох Хятадын цахилгаан машины тоо огцом өсөх нь гарцаагүй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18