Энэтхэгт шатаах зуухнууд ачааллаа даахгүй эвдэрч байна

Н.Мижидмаа
2021/04/28

Энэтхэгт крематори буюу цогцос шатаах зуухнууд COVID-19-аар нас барсан хүмүүсийг шатаахдаа ачааллаа дийлэхгүй эвдэрч байгаа тухай “Al Jazeera” суваг  мэдээлж байна. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газар нь нөхцөл байдлыг хянаж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд корона вирусийн улмаас нас барсан хүний тоог багасган мэдээлж байгааг тус суваг онцолжээ. 

 Жишээлэхэд, Энэтхэгийн өрнөд нутагт байрлах Гужаратмуж дах шатдаг хий ба түлээгээр ажилладаг шатаах зуухнууд ямар ч завсарлагаа үгүйгээр хэт удаан ажилласны улмаас төмөр эд ангиуд нь хайлж эхэлсэн байна. Иймд зуухны эзэд шатаах явцад хоёр гурван цагийн завсарлага авч зуухыг хөргөж байхаас өөр аргагүй болсон аж. Тус мужийн шатаах зуухны удирдах газрын нэгдсэн сангийн тэргүүн Камлеш Сэйлор энэ талаар “Al Jazeera” сувагт ярихдаа “Бид цогцсуудыг цаг алдалгүй шатаахын тулд хоногийн 24 цагийн турш ажиллаж байна” гэж ярьжээ. Улмаар зөвхөн энэ мужийн хот гэлтгүй Энэтхэг даяар том хотуудад шатаах зуух асар их ачаалалтай ажиллахтай зэрэгцээд эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй, хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүст хүчилтөрөгч, эм бэлдмэл хүрэлцэхгүй байгаа мэдээлэл тасрахгүй байна.

 Судлаачдын тогтоосноор Энэтхэгт өдгөө коронавирусын“В1617” гэдэг шинэ хувилбар газар авч тархаад байгаа юм байна. Энэ хувилбар нь корона вирусийн анхдагч хувилбараас илүү халдвартай эсвэл илүү үхэл тарих аюултай эсэх, өргөнөөр ашиглагдаж байгаа вакцинууд бодитоор эсэргүүцэж чадах эсэхийг эрдэмтэд хараахан эцэслэн тогтоож амжаагүй байгаа аж.

 Энэтхэгт хоногт 24 мянган хүн халдвар авч, 2700 хүн нас барж байгаа юм байна. Ингэснээр Энэтхэг нь халдвар авсан хүний тоо ба корона вирусээс болж нас барсан хүний тоогоор АНУ-ын дараа ордог болоод байна. Тус улсад байдал тун эвгүй болсон тул “Pfizer” компани вакцинаа өөрийн өртгөөр нь худалдан авахыг санал болгосон байна. Үүнтэй зэрэгцээд Энэтхэгийн Засгийн газар ОХУ-д хандан “Спутник V” вакцин олноор худалдан авсан ч эхний багцууд тавдугаар сарын сүүлээр орж ирэхээр болсон байна. Иймд одоо Энэтхэгийн Засгийн газар чанартай вакцин олноор орж ирэх хүртэл тархалтыг аль болох хумих гэсэн тун ярвигтай асуудалтай тулгараад байгаа юм байна. Энэтхэгт дэлхийн нийтийн бүх шашин шүтлэг байдгаас гадна орон нутгийн шинжтэй хэдэн зуун жижиг шашин байдаг тул олон зуун хүнийг хамарсан шашны ямар нэг баяр ёслол, арга хэмжээ байсхийгээд л зохион байгуулагдаж байдаг нь корона вирус хурдацтай газар авах бас нэг таатай нөхцөл болж байгаа аж. Түүнчлэн корона вирусийн тархалт ба түүнээс үүдэлтэй нас баралт газар авахыг дагаад намууд хоорондын өрсөлдөөн ширүүсэж, эрх баригчдыг эсэргүүцсэн эсвэл дэмжсэн жагсаал цуглаан олноор зохион байгуулагдаж, түүнд нь хэдэн зуун мянган хүн оролцох нь хэвийн үзэгдэл болж хувираад байгаа нь корона вирусийн тархалтыг хумихад сөргөөр нөлөөлж байгаа юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18