Ерөнхийлөгч Байден нь Флойдын хэргийн шийдвэрийг “аварга том алхам” гэж үнэлжээ


 АНУ-ын Ерөнхийлөгч Байден нь хар арьстан Флойдын аминд хүрсэн цагдааг тангарагтны шүүх буруутай гэсэн шийдвэр гаргасныг арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй хийх тэмцэлд хийсэн аварга том алхам гэж үнэлсэн байна. Тэрээр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Энэ бол гэгээн цагаан өдөр хийсэн аллага байсан бөгөөд хүн төрөлхтний өмнө далдалсан хөшгийг хуу татаж, тогтолцоонд үүрлэсэн арьсны өнгөөр ялгаварлах үзлийг харуулсан хэрэг байсан” гэжээ. Улмаар тангарагтны шүүгчид Флойдын аминд хүрсэн экс цагдаа Дерек Шовиныг буруутай гэж үзсэнийг “Америкт шударга ёсыг тогтоох ажилд хийсэн аварга том урагшлах алхам болох боломжтой. Гэхдээ ийм шийдвэр гаргах нь дэндүү ховор гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэжээ. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Байден нь Америкийн цагдаа нарын дийлэнх нь үүргээ шударгаар биелүүлдэг гэдгийг зааж “Цагдаагийн ажилтан эрчүүд ба эмэгтэйчүүдийн дийлэнх нь иргэддээ шударгаар үйлчилдэг. Харин энэ стандартад нийцэж чадахгүй байгааг тэр цөөн хүмүүсийг хариуцлагад татах хэрэгтэй бөгөөд энэ тийм зүйл болж, нэг нь шийтгэгдлээ. Гэхдээ энэ бол хангалтгүй, ингээд зогсчхож болохгүй” гэжээ.  

Харамсалтай нь тангарагтнууд Флойдын хэргээр шийдвэр гаргаж байх тэр үед Охайо мужийн Колумбус хотод цагдаа нар дуудлага өгсөн 16 настай хар арьст охиныг буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Ямар ч гэмгүй охиныг буудаж байгаа бичлэг интернетээр тархсаны дараа хотын цагдаагийн газрын орчим хүмүүс цуглаж, хар арьстнуудын эсрэг цагдаа нар үндэслэлгүй хүч хэрэглэж байгааг эсэргүүцэн цуглаан явуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18