Оросын хакерууд “Apple”-ээс 50 сая доллар шаарджээ


Apple” компанид сэлбэг, дагалдах хэрэгсэл нийлүүлдэг Тайванийн “Quanta Computer” компани Орост байрладаг “REvil” хакерын бүлгийн дайралтад өртөж, чухал өгөгдлүүдээ алдсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.   “REvil” бүлгийн хакерууд нь “Quanta Computer”-ийн өгөгдлийн санд нэвтэрч үйлдвэрлэлд нэвтрүүлж амжаагүй байгаа шинэ “MacBook” ноүтбүкийн 15 ширхэг бүдүүвч зургийг хулгайлсан байна. Хулгайлсны дараа хакерууд “Quanta Computers”-тай холбогдсон ч тус компанийн зүгээс алдагдсан өгөгдлөө буцааж авах сонирхолгүй байсан тул “Apple”-д хандсан аж. Тэд “Apple” компаниас тавдугаар сарын 1-н гэхэд 50 сая доллар өгөхгүй бол авсан мэдээллээ олон нийтэд нээлттэй болгоно гэж сүрдүүлжээ.   

“REvil” бүлэг нь гол төлөв Орос ба хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын компани, байгууллагууд руу дайралт хийдэг тул өрнөдийн кибер аюулгүй байдлын салбарт ажилладаг мэргэжилтнүүд тус бүлгийг Орост байрладаг, оросын иргэдээс бүрдсэн гэж үздэг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18