Төрөхөд нь салгасан хоёр ихэр 36 жилийн дараа уулзжээ

Н.Мижидмаа
Өчигдөр

Өмнөд Солонгост төрөөд Америкт хоёр гэр бүлд салгаж өргүүлсэн хоёр ихэр 36 жилийн дараа төрсөн өдрөөрөө уулзсан тухай “Good Morning America” мэдээлжээ.

 

Молли Синерт ба Эмили Бушнел  хоёр яагаад өргүүлсэн тухайгаа болон ихрийн өрөөсөнтэй гэдгээ огт мэддэггүй байжээ. Гэтэл ДНХ тест өгсний дараагаар ихэр гэдгээ мэдээд их гайхсан байна. Улмаар тэднийг Өмнөд Солонгост төрсөн даруйд нь яагаад ч юм бэ хаа байсан Америк руу салгаж өргүүлжээ. Нэгийг нь Флоридадамьдардаг гэр бүл өргөж авсан бол нөгөөхийг нь Пенсилван мужийн айл өргөж авсан байжээ. Улмаар ихэр эмэгтэйчүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан танилцсан байна. Ингээд харилцаж байхдаа хоёул муур тэжээдэг байсан, төгсөлтийн баяр дээр хоёул адил даашинз өмссөн гээд олон адил төстэй зүйл олж мэдээд ихэд гайхсан байна. 

 

Улмаар Молли Синерт ба Эмили Бушнел  хоёр 36 жилийн дараа анх удаа уулзахдаа төрсөн өдрөөрөө уулзжээ. Эмилий Бушнел нь охиноо дагуулан эгч МиллиСинертийн гэрт Флоридад зочлон очижээ. Тэрээр уулзалтын талаар ярихдаа “Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай агшин. Ихэр эгчтэй хамт өнгөрүүлж болох байсан 36 жилийг надаас хулгайлсан байна лээ” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18