Хятад улсад 240 сая эрэгтэй ганц бие байна гэдэг судалгаа гарчээ

Н.Мижидмаа
2021/04/21

Хятад хань ижил сонголгүй ганц амьдрахыг илүүд үздэг хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай “Жэньминь жибао” мэдээлж байна. БНХАУ-ын Иргэний захиргааны яамнаас гаргасан мэдээгээр Хятадын гоонь эрчүүдийн тоо 240 сая хүрсэн бөгөөд эднээс 77 сая цор ганцаар амьдардаг аж. Цор ганцаар амьдардаг хүмүүсийн тоо 2021 онд 100 саяд хүрнэ гэж тооцоод байгаа юм байна.

 

Ганц гишүүнтэй өрхийн эзлэх хувь 2015 оноос хойш жил болгон нэмэгдсээр 2018 онд нийт өрхийн 16,69 хувьд хүрчээ. Энэ мэдээж тийм ч сайн тоо биш. Гэхдээ ганц гишүүнтэй өрхийн эзлэх хувь нэмэгдэх нь бизнест ихээхэн нэмэлт боломж нээж өгдөг өөрийн гэсэн давуу талтай байдаг аж.

 

Nielsen”-д нийтэлсэн мэдээгээр ганц бие хэрэглэгчдийн 42 хувь нь зөвхөн өөртөө зориулсан худалдан авалт хийхэд гар таталгүй мөнгө зарцуулдаг. Гэтэл хосуудаас тогтсон гэр бүлд өрхийн ганц гишүүний таашаалд нийцсэн худалдан авалт хийдэг нь хүн 27 хувийг эзэлдэг аж.

 

Ийм одоо ганц бие хүмүүст зориулсан бизнесийн бүхэл бүтэн салбар бий болон эрчимтэй хөгжиж байна. Тэнд гоонь эрчүүд зориулсан тусгай хоолноос өгсүүлээд ганцаар аялж яваа хүмүүст зориулсан аяллын хөтөлбөр, ганц хүний гал тогооны тавилга хэрэгсэл гээд бүх л зүйлсийг багтааж байгаа юм байна. 

 

Хятадад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа хиймэл оюун ухааны салбар ч ганц бие хүмүүс, гоонь эрчүүдийн бизнесийн нэг хэсэг болон хөгжиж байгаа аж. Судалгааны төвүүдээс гаргасан статистик мэдээнээс үзвэл дуу ярианы команд дэмждэг ухаалаг чанга яригчийн зах зээл 2019 онд тэсрэлтийн хэлбэрээр тэлсэн. Бүр тодруулбал Хятад даяар ийм чанга яригч 45,89 сая зарагдсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс даруй 109,7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Цаашилбал, Хятадын гэртээ янз бүрийн амьтан тэжээдэг хүмүүсийн 70 хувь нь 80 ба 90-ээд онд төрсөн гоонь эрчүүд байгааг статистик харуулсан. Ганц бие хүмүүс хайртай амьтадыгаа оролцуулсан богино хэмжээний видео бичлэг, зураг зэргийг олон нийтийн сүлжээнд байршуулах дуртай байдаг болохоор амьтан тэжээх нь ганц бие хүмүүсийг нийгэмтэй холбох үүргийг давхар гүйцэтгэж байдаг аж.

 

Хятадад 2013 оноос 2020 оны хооронд шинээр бүртгүүлсэн гэр бүлийн тоо түүхэн дээд 13,47 сая хосоос 8,13 сая хос хүртэл огцом буураад байгааг статистик өгөгдлүүд харуулж байна. Үүнтэй зэрэгцээд гэр бүл салалтын хэмжээ өссөөр байгаа аж. 1987 онд 580 мянга байсан салалт 2020 онд 3,73 сая хос болтол нэмэгджээ. Улмаар гэр бүлийн тоо багасах ба салалтын тоо нэмэгдэх гэсэн давхар дарамтын нөлөөгөөр Хятадад төрөлтийн коэффицент жил ирэх тусам буурч байна. Энэ бүхэн  ганц бие хүмүүсийн эдийн засаг гэж нэрлэгдэх хэмжээнд хүртэл эдийн засагт нөлөөлж, хэрэглээний зах зээлийг баяжуулж байгаа ч эрдэмтэд нэлээд түгшиж байгаа юм байна. 

 

“The Economist Group”-ийн Хятад дах захирал Лю Цяныярьж буйгаар төрөлтийн түвшин энэ мэт хэт доогуур байх нь нийгмийг хөгшрүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 11 минутын өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 44 минутын өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 3 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 4 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 5 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 5 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 6 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 23 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 23 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ Өчигдөр