Кремль цаашид Навальныйн талаар ямар ч мэдэгдэл, тайлбар хийхгүй

Н.Мижидмаа
Өчигдөр

Европын холбооны Парламентын ассамблейгаас Кремльд, Путинд хандан Навальныйг чөлөөлөхийг шаардсаны хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  мэдэгдэл хийжээ. Тэрээр “Авлигатай тэмцэх сангийн үүсгэн байгуулагч Алексей Навальныйнэрүүл мэндийн тухай асуултыг Кремль тайлбарлах боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны алба ба прокурорын газар тавьж байх хэрэгтэй. Яагаад гэвэл бид тэр нөхцөл байдал, тэр иргэнийг, тэр ялтныг талаар тайлбар хийх боломжгүй. Хийх ч үгүй. Бидэнд тийм мэдээлэл алга, авдаг ч үгүй” гэжээ.

 

Европын холбооны парламентын ассамблей нь зургаадугаар сарын 7-нд хүний эрхийн сэдвээр Европын зөвлөлийн сайд нарын хорооны ээлжит хурлыг явуулахаас өмнө Навальныйг чөлөөлөхийг уриалсан тогтоол гаргасан юм. Мөн ассамблейгаас Навальныйд зориулсан эмнэлгийн тусгай тусламж үзүүлж байхыг шаардсан байна.

 

Навальный нь тэнсэн харгалзах ялын дэглэмийг зөрчсөний төлөө 2 жил 6 сарыг Владимир мужийн засан хүмүүжүүлэх №2 колонид биеэр эдлэх болсон юм. Гуравдугаар сарын сүүлээр Навальныйг өмгөөлөгч нь түүний бие муудсан тухай мэдэгдэж эмнэлгийн тусламж үзүүлэхийг шаардсан. Улмаар засах хүмүүжүүлэх газраас томилсон эмч нарын үзлэг хийхэд Навальный эсэргүүцэн тусгай эмч нарыг нэр заан дуудаж үйлчлүүлэх эрхтэй гэж өлсгөлөн зарласан ч туслыг олоогүй байна. Хорих газрын мэргэжлийн эмч нар Навальныйд үзлэг хийгээд витамин ба уурагтай глюкозоор дусал хийх эмчилгээ заагаад, ялтны эрүүл мэндэд ноцтой аюул учирсан зүйлгүй гэсэн дүгнэлт гаргажээ. 

 

Үүний өмнөхөн АНУ-ын албан хүмүүс мэдэгдэл хийж хорих газар ял эдлэх хугацаанд Навальный нас барвал Орост хариуцлага тооцно гэж анхааруулаад авсан юм. Хариуцлага тооцно гэж ямар арга хэмжээ авах тухай тодруулахаас татгалзсан байна. Энэхүү мэдэгдлийн дараа Оросын Төрийн Думын зарим гишүүд Америкийн тусгай албад Навальныйг нууцаар хорлох шийдвэрийг хэдийн гаргасныг энэ шийдвэр харуулж байна гэж дүгнэсэн байна. Цаашид Оросын сөрөг хүчний төлөөллүүд АНУ-ын тусгай албадтай хамтран ажиллавал Оросыг хорлохын тулд тэднээр Навальный шиг туг тахиж магадгүй гэж анхааруулжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18