Орос ба Өрнөдийн харилцааны талаар Хятад ямар байр суурьтай байна вэ?

Н.Мижидмаа
Өчигдөр

Global Times (Хятад): Орос нь Өрнөдийн хүлээн зөвшөөрч чадахгүй “цагаан баавгай”

 

Ху Сицзинь (Hu Xijin)

АНУ нь Москвагийн эсрэг авч байгаа хатуу хориг арга хэмжээний хүрээнд Оросын дипломатуудыг хөөж явуулах ёстой гэж холбоотнуудаа ятгаж чаджээ. Ингээд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан улсуудын дотор Украйн, Чех, Польш, Болгар, Румын гэсэн улсууд орсон байна. Тэдний зарим нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан бол өөр зарим нь Варшавын гэрээний гишүүн байсан. Зөвлөлтийг задран унасны дараа Оросын иргэд өөрсдийгөө өнөөдөр ийм их асуудалтай тулгарна чинээ төсөөлж байгаагүй юм. Тэд өөрсдийгөө Өрнөдийн нэг хэсэг болж чадна гэдэгт итгэлтэй байсан. Гэвч өнөөдөр Өрнөд төдийгүй Москвагийн хуучин ах дүүс, холбоотнууд байсан улсууд ч Орос руу дайрч давшилж байгаа нь гашуун үнэн.

 

Оросын амсаж байгаа хүндрэл бэрхшээлийг геополитикийн эмгэнэл гэж болно. Зөвлөлтийн асуудлуудыг өөрчлөлт хийх замаар шийдэж болох байсан. Гэвч бүрэлдэхүүнд нь багтдаг улсууд холбоогоо таслан бутрахыг дээрд үзсэн. Зөвлөлтөд удирдах үүрэг гүйцэтгэж байсан Орос улс нь нөхцөл байдлыг хяналтыг тэдний гарт өгсөн. Улмаар Орос нь ардчилсан гэгдсэн өөрчлөлтийг явуулсан. Ингэснээр өнөөгийн Орос улс нь Өрнөдийн маягаар олон намын тогтолцоотой, үндсэн хуульт улс болж хувирсан. Өрнөд нь Оросыг авторитар дэглэмтэй улс гэж нэрлэж байгаа ч Орост олон тооны чухал өөрчлөлт явагдсан юм. Гэлээ гээд Өрнөдийн зүгээс эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалах нэрийн дор Оросын эсрэг дайрч давшлахаа больсонгүй. Оросын асар их үнээр хийсэн өөрчлөлтийг Өрнөд ердөө л хүлээн зөвшөөрөөгүй хэрэг. АНУ ба Өрнөд нь Оросыг өөрсдийнхөө, Өрнөдийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзлийг тэс хөндлөн эсэргүүцдэг улс гэж үзсэн хэвээр байна.

 

Энэ бол тун гунигт дүр зураг. АНУ ба Өрнөдийн харилцаа нь Орост улс төрийн ямар систем ноёлж байгаагаас ердөө ч хамаардаггүй гэдгийг энэ дүр зураг харуулж байгаа юм. Өрнө дахин ба Орос хооронд геополитикийн харилцаа ямаршуу байдалтай байгаагаас л бүх зүйл хамаарч байдаг. Орос ардчилсан өөрчлөлт хийлээ гээд АНУ ба Өрнөдийн найз болж чадахгүй. Орос нь хүчирхэг цөмийн зэвсэглэлтэй, Өрнөдийн ашиг сонирхолтой зөрчилдөн өөрийн ашиг сонирхлыг тууштай хамгаалдаг гэдгийг авч үзвэл Орос нь Өрнөдийн бай, дайсан хэвээр байх болно. Орос нь Саудын Арави эсвэл Сингапураас хавьгүй илүү ардчилсан улс. Гэвч Орос нь энэ хоёр улсаас хавьгүй илүү хүчирхэг гэдэг нь хамгийн том гай нь юм. Орос нь бол оршин тогтнож байгааг нь Өрнөд хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй аварга том цагаан баавгай. Ийм ч болохоор Орос үргэлж Өрнөдийн үзэн ядалт дор амьдрах тавилантай билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18