АНУ-ын Конгресс Хятадын эсрэг хориг арга хэмжээг зогсоохгүй байхыг уриалав

Н.Мижидмаа
2021/04/20

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим нь Хонконгдах нөхцөл байдлаас үүдээд БНХАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний дарамтыг үргэлжлүүлэхийг Засгийн газартаа уриалсан тогтоол баталсан байна. Тус тогтоолд Хятадын удирдлага Хонконг дах хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хэвээр байгаа тул хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авч, олон талт хориг арга хэмжээ авахын тулд холбоотнуудтайгаа уялдаатай ажиллахыг БайденыЗасгийн газарт уриалсан байна.

 

Үүний өмнөхөн Бээжингийн зүгээс Вашингтонд хандан  Хонконгийн болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалж байгаа тухай БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдээд байсан юм. 

 

Хонконгийн Засгийн газар нь Бээжингийн шахалтаар тус тусгай дүүрэгт гэмт хэрэг хийсэн хүмүүсийг эх газрын Хятадын хууль сахиулах байгууллагуудад шилжүүлэн өгч байх тухай хууль баталсан юм. Үүнийг Хонконгийн сөрөг хүчнийхэн хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж хүчтэй эсэргүүцэн олон сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18