Тангарагтны шүүх Флойдын аллагын хэргээр шийдвэр гаргаж чадсангүй

Н.Мижидмаа
2021/04/20

Америкийн Миннесота мужийн Миннеаполис хотод болж байгаа цагдаа Дерек Шовин нь санамсаргүйгээр хар арьстан Жорж Флойдын аминд хүрсэн гэх хэргийн талаар тангарагтан шүүгчид нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй. Орон нутгийн “Star Tribune” сонины мэдээлж байгаагаар тангарагтнууд олон цагийн турш хэлэлцсэн ч гэлээ дүгнэлт гаргаж чадаагүй тул мягмар гарагт үргэлжлүүлэхээр хэлэлцүүлгээ түр хойшлуулаад байгаа аж. Тангарагтан шүүгчид бүгд санал нэгдэж байж шийдвэр гаргах ёстой бөгөөд үүнд зарцуулах хугацаанд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байдаг юм байна.

 

Дерек Шовин нь өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд Флойдын баривчлахдаа боох мэх хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь үүний дараа Флойд нас барсан. Флойдыгнас барсан тухай мэдээ нь баривчилж байгаа тухай бичлэг интернэтээр тархсаны дараа АНУ даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан, үймээн дэгдсэн юм. Баривчилгаанд оролцсон Шовин тэргүүтэй гурван цагдааг ажлаас халсан, удалгүй Шовинд нь хоёр зэргийн хүн амины хэрэг хийсэн ялт тулгасан юм. Хэрэв тангарагтнууд түүнийг буруутай гэж шийдвэр шүүхээс 40 жил хүртэл хорих ял оноож магадгүй байгаа аж. 

 

Гэвч зарим шинжээчдийн үзэж байгаагаар тангарагтан шүүгчид нэгдсэн дүгнэлт гаргаж чадалгүй удсан тохиолдолд гол төлөв сэжигтнийг цагаатгасан шийдвэр гаргадаг юм байна. Хар арьстны аминд хүрсэн цагдааг шүүхээс цагаатгасан тохиолдолд Миннеаполист болон бусад хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсэх нь бараг баталгаатай байгаа тул хотын удирдлагууд урьдчилаан зарим арга хэмжээ авч, эмх замбараагүй байдлыг дарах арга хэмжээ аваад байгаа аж.

 

Флойдын нас барсны дараа Америкийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдал дэгдэхэд Нью-Йорк, Вашингтон гээд нийт 40 гаруй хот хөл хорио тогтоож, эмх журам сахиулах ажиллагаанд Үндэсний гвард цагдаад хүч хавсран туслахад хүрч байсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18