​ Оросууд 1,3 сая рублийн хадгаламжтай бол боломжийн амьдралтай

Н.Мижидмаа
2021/04/20

Оросын иргэд дунджаар 1,3 сая рублийн хадгаламжтай бол боломжийн амьдарч болно гэж үздэг юм байна. Оросын “Сбербанк амь даатгал” компаниас 2021 оны гурав ба дөрөвдүгээр саруудад 500 мянгаас дээш хүн амтай 37 хотыг хамруулсан судалгаа явуулаад ийм үр дүнд хүрчээ. 

 

Цаашилбал хадгаламжтай оросууд нь орлогынхоо 19,8 хувийг хадгаламжид хийдэг. Үүнээс эрчүүд нь орлогынхоо 16 хувийг, эмэгтэйчүүд нь 24 хувийг хадгаламжид хийдэг юм байна. Түүнчлэн дээд боловсролтой иргэдийн 41 хувь нь хадгаламжтай, ахмад настнуудын 43 хувь нь хадгаламжтай гэсэн бол залуусын ердөө 28 хувь нь хадгаламжтай гэжээ.

 

Оросууд үр хүүхдүүдээ дэмжих, ирээдүйд аялал жуулчлалд зарцуулах ба гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд хэрэглэнэ гэсэн зориулалттайгаар хадгаламж үүсгэдэг гэж хариулжээ. Ингэхдээ оросуудын хөрөнгө оруулалт хийх хамгийн дуртай салбар нь үл хөдлөх хөрөнгө, удаах байранд нь рублийн банкны хадгаламж, гуравдугаарт нь бизнес хөрөнгө оруулалт болсон байна. 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18