Украйнд үндэсний идээ ундааны салбарыг коммунизмын нөлөөнөөс цэвэрлэхийг уриалжээ

Н.Мижидмаа
2021/04/19

Украйн нь Зөвлөлтийн коммунист дэглэмийг үлдэгдэл нөлөөг устгах ажлын хүрээнд нийтийн хоол, үндэсний идээ ундааны салбарыг энэхүү нөлөөнөөс ангижруулах хэрэгтэй тухай Украйны нэртэй мастер тогооч Е.Клопотенко нь Польшийн “Nowa Europa Wschodnia” сонинд ярьжээ.

Нийтийн хоол, үндэсний хоолны салбар нь үндэсний хэл бичгээс дутахааргүй чухал ач холбогдолтой тул энд үлдэж хоцорсон Зөвлөлтийн нөлөөг яаралтай арилгах хэрэгтэй гэсэн байна. Хүмүүсийг Зөвлөлтийн үед бараг хүчээр шахуу тулгаж сургасан хоол ундны зуршлаас нь салгаж, үндэсний уламжлалаа шинээр бүрэлдүүлэхэд түлхэц өгөх хэрэгтэй гэж. Үүний тулд тусгай нэмэлт татварын механизм бий болгох хэрэгтэй гэсэн байна. Улмаар Зөвлөлтийн үед түгээмэл хэрэглэгддэг байсан “Нийслэл” салат, “Бүрмэл загас”, компот гэх мэт коммунизмын ядуу тарчиг амьдрал шингэсэн хоол унд хийж байгаа цайны газар, ресторануудаас нэмэлт татвар авдаг болох хэрэгтэй гэжээ. Харин эдгээр хоолноос татгалзаад үндэснийхээ хоол ундыг түлхүү хийвэл дээрх нэмэлт татвараас чөлөөлдөг байх ёстой гэсэн байна. Ингэхдээ Украйн нь борщ-ыг үндэсний хоол ундны дээж болгон баяжуулж, үндэсний хоол ундыг сэргээх үндэс болгох ёстой гэсэн байна. Борщ-ыг орос хоол гэдэг нь буруу борщ бол гагцхүү Украйн хоол гээд энэ мэт өөрчлөлтийг сургууль, цэцэрлэгийн цайны газруудад түлхүү нэвтрүүлэх ёстой гэсэн байна.

Украйн нь 2014 оны Майдан хувьсгалаас хойш Зөвлөлтийн үеийн, коммунист дэглэмийн үлдэгдэл нөлөө гэж болох юм болгоныг эрчимтэй устгах, татан буулгах кампанит аяныг өрнүүлж байгаа юм. Энэ кампанит ажлын хүрээнд ажлын байр, үйлчилгээний газар зөвхөн украйн хэлээр ярьж, орос хэлээр ярьсан хүмүүст торгодог, эрүүгийн хариуцлага тооцдог болсон, ТВ болон интернэтээр Орос хэл дээр кино гаргахыг хориглосон. Гудамж талбайг Орос, Зөвлөлтийн нэрт хүмүүсийнх байсныг олон арваар нь сольсон. Одоо ийнхүү хоол ундны салбар дах Зөвлөтийн, Оросын нөлөөг арилгахаар шийдэж байгаа бололтой. Хэлхэн сарын өмнө Украйны мах комбинатуудад өдийг хүртэл “Радянська” буюу “Зөвлөлтийн”  нэртэй хиам үйлдвэрлэж байгааг эрс шүүмжилж, нэрийг нь яаралтай өөрчлөхийг идэвхтнүүд шаардсан байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18