Дархан-Уул аймаг өнөөдрөөс зургаа хоногт дараах арга хэмжээг авна

М.Төгөлдөр
2021/04/18

Дархан-Уул аймаг өндрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дуустал нийт зургаа хоногт дор дурьдсан арга хэмжээг авахаар болсон байна. Үүнд: 

Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Хөл хорионы өдрүүдэд 10,000-аас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.

Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.

2021.04.24-ний өдрөөс ковид19-ийн эсрэг вакцины 2 дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн 2021.04.11-20-ны хооронд вакцины 2 дахь тунгийн хугацаа болсон иргэдэд 2021.04.20-нд 2 дахь тунгаа хийлгэнэ.

Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.

Ажиллаж буй ААНБ бүр тусгай горимоор / ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.

Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.

Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.

Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.

Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162

2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 26 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20