Манай улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид түүхэндээ анх удаа тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

М.Төгөлдөр
2021/04/16

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өчигдөр, өнөөдөр Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо. Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, алт, дөрвөн мөнгө нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав. 

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Гол өрсөлдөгч багуудаа эзгүйд Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Тэгвэл манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гутгаар байрт орлоо. 

Азийн АШТ маргаашнаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)
53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)
55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)
57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)
59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)
62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)
65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)
68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)
72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Энхбаярын Цэвэгмэд (Монгол)
76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 27 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20