Турк, Грекийн гадаад хэргийн сайдууд хэвлэлийн хурал дээр хэрэлджээ

Н.Мижидмаа
2021/04/16

Турк ба Грекийн гадаад хэргийн сайдууд болон МэвлютЧавушоглу ба Никос Дэндиас нар Анкарад хийсэн хэлэлцээрийн дараа хамтарсан мэдэгдэл хийсэн хэвлэлийн хурал дээр хоорондоо хэрэлджээ.

 

Мэдэгдэл хийх явцад Дэндиас нь Грек улсад турк үндэсний цөөнх гэж байхгүй харин лалын шашинт цөөнх л гэж бий гээд Анкараг Грекийн газар нутгийн бүрэн бүтэлд халдсан гэж буруутгаад хоёр улсын хооронд дайн дэгдэх аюул байгааг онцолжээ. Үүний хариуд Туркийн сайд нь өөрийгөө Афины эсрэг ямар ч зэмлэсэн мэдэгдэл хийгээгүй гэж хариулаад хэдий ч тийм ч гэлээ Грекийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн тухай мэдэгдлийг нь хүлээн авч чадахгүй гэжээ. Тэрээр “Манай улсын авч байгаа арга хэмжээ нь Кипр арлын туркууд ба Грек улс дах турк үндэсний цөөнхийн эрхийг хамгаалахад чигэлсэн. Турк үндэсний цөөнхөд “Та нар туркууд биш харин лалын шашинтнууд гэж хэлэх нь хүнлэг бус”  гэж дургүйцжээ. Улмаар Турк улс нь Газрын дундад тэнгисдолон улсын эрх зүйн хүрээнд шатдаг хий, газрын тосны хайгуул хийж байгаа гэдгийг онцолжээ.

 

Үүний хариуд Грекийн сайд нь Турк улс Грекийн агаарын хилийг хэдэн зуун удаа зөрчсөн гэж мэдэгдээд орчин үеийн Турк улсын усан ба хуурай газрын хил, түүний эрх зүйн статусыг зааж өгсөн Лозанны гэрээ гэж байдгийг сануулаад “2020 оны хоёр ба гуравдугаар сарын дараа Грек улсад зааж сургах эрх Туркт байхгүй“ гэжээ. Тухайн үед олон мянган Сири цагаачид Туркийн нутгаас Грекийн хилийг хууль бусаар нэвтэрч Европын холбоо руу нэвтрэх дайралт хийсэн байдаг.

 

Ингэхэд Туркийн сайд хариу болгож Грек улс Лозанныгэрээний тухай яриад байгаа бол эхлээд маргаантай арлуудыг цэрэг, зэвсэггүй бүс болгох ёстой гээд Турк нь Грекийн дангаар тогтоосон 10 бээрийн агаарын орон зайг хүлээн зөвшөөрдөггүй гээд “Та бид хоёр цаашаа зөв буруугаа үзэлцээд байвал оройн хоолондоо амжихгүй боллоо” гэснээр хоёр сайд хэрүүл мэтгэлцээнээ хэвлэлийн хурлын хамт дуусгажээ.

 

Турк ба Грек хоорондын зөрчил нь Кипр арлын эргэн тойронд Туркийн явуулж байгаа ашигт малтмалын хайгуулын ажлаас болж хурцдаад байгаа юм. Грек улс нь Газрын дундад тэнгис дэх эх газрын гүехэн хэсэгт дэх мэдлийнх газар Туркийг дур мэдэн хайгуул хийж байна гэж буруутгаж байгаа юм. Улмаар Европын холбоонд байр сууриа тайлбарласнаар тус байгууллага нь Туркийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа. Харин Турк нь 1974 онд Кипр арлын талыг эзлэн бий болсон өөрийн холбоотон Умард Кипр улсын мэдлийн газар хайгуул хийж байгаа гэдэг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18